Малд явсан 13 настай хүүхэд сураггүй АЛГА БОЛЖЭЭ
админ
2023 оны 5 сарын 26
Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газраас 05 дугаар сарын 25-ны 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болжээ. Түүний унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн байна. Энэ тухай дуудлага энэ сарын 26-ны өдрийн 00:53 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран 13 настай эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1


2

647473
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: