Б.Идэр-Од ИНЕГ-аас 50,000$-ын тэтгэлгээр АНУ-д нисэхийн инженерээр суралцжээ Б.Идэр-Од ИНЕГ-аас 50,000$-ын тэтгэлгээр АНУ-д нисэхийн инженерээр суралцжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 26, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Идэр-Од ИНЕГ-аас 50,000$-ын тэтгэлгээр АНУ-д нисэхийн инженерээр суралцжээ

2023 оны 5 сарын 25

Arslan.mn

БЗС-ийн мэдээлэл нийтэд хүрч, шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл үүний араас ИНЕГ-ын тэтгэлгээр суралцсан хүмүүсийн мэдээллийг ирэх баасан гарагт нийтэд мэдээлэх талаар салбарын сайд мэдээллээ.

Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын зардлаар

  • 2015 онд 62 хүнд 3.3 тэрбум,
  • 2016 онд 57 хүнд 1.8 тэрбум,
  • 2017 онд 11 хүнд 370 сая,
  • 2018 онд 17 хүнд 753 сая,
  • 2019, 2020, онуудад 1.92 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл олгож сургасан байгаа юм.

Тодруулбал, ИНЕГ-ын дарга нар хүүхдүүдээ сургахын тулд жилд 1-2 тэрбумын төсөв гарган баталдаг байна. Энэ мөнгөөр үе үеийн дарга нарынх нь хүүхдүүд гадаадын их дээд сургуулиудад суралцжээ. 

Тухайлбал, эл жагсаалтыг олны танил гэдгээрээ УИХ-ын гишүүн асан, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэлийн хүү, дүү хоёр тэргүүлж байгаа аж.

Түүний  хүү Б.Идэр-Од нь 2006-2010 онд ИНЕГ-ын 40,000-50,000 ам доллар буюу одоогийн ханшаар 174 сая төгрөгийн тэтгэлгээр АНУ-ын Канзасын Их сургуульд Нисэхийн инженерээр суралцжээ.

Төрсөн дүү Цэдэндамбын Бат нь  2007-2009 онд  тус газраас 28,000 ам долларын зээл авч, Канад улсын нисэхийн их сургуульд  суралцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
647457
4 эможи

Зангараг
2023-05-27 00:55
Сурч ирээд төлсөн бол болоошдээ.
zochin
2023-05-26 14:06
sad nar neeree mongolchudigg tsolmolj duusch ee
Зочин
2023-05-26 07:53
Энэ ёстой худлаа гарууд юмаа
ИНЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up