Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын БЗС-гийн 34 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр ТЭГЛЭЖЭЭ Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын БЗС-гийн 34 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр ТЭГЛЭЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын БЗС-гийн 34 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр ТЭГЛЭЖЭЭ

2023 оны 5 сарын 25

Arslan.mn

Гэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.

Тухайлбал, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хүү болох Гадаад харилцааны яамны ТНБД Н.Анхбаяр нь 2005 онд Викториягийн их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас авсан зээл болон хүүгийн төлбөрт нийт дүнгээр 34 мянган ам.долларын өртэй байжээ. Харин үүнийг нь 2014 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А457 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байв.

Н.Анхбаярын хувьд зээлээс чөлөөлөгдөх үедээ Гадаад харилцааны яаманд хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
647449
1 эможи

keyboard_arrow_up