О.Батнайрамдал: Миний нэр дээр тушаал гаргачихаад хэн нэгэн завшсан байна О.Батнайрамдал: Миний нэр дээр тушаал гаргачихаад хэн нэгэн завшсан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

О.Батнайрамдал: Миний нэр дээр тушаал гаргачихаад хэн нэгэн завшсан байна

2023 оны 5 сарын 25

 

Arslan.mn

БЗС-тай холбоотой асуудал олон нийтийн анхааралд орж, улстөрд нөлөө бүхий, тэдэнд хамааралтай хүмүүс зээл авсан нь ил болсоор байна. Эл асуудлыг  өнгөрсөн долоо хоногт УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал дэлгэж энэ үеэр тэрбээр "зээлд хамрагдаж чадаагүй" талаараа хэлж байсан.  

Тэгвэл 2013 оны наймдугаар сард БШУ-ны сайд Л.Гантөмөрийн баталсан БЗС-аар суралцах хүмүүсийн тоонд түүний нэр дурдагджээ. Энэ талаар О.Батнайрамдал  өчигдөр цахим орчинд байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Миний хувьд 2013 оны 6 дугаар сард ярилцлагад ороод санаж байгаачлан 60,70-д жагсаж байсан. Түүнээс хойш надтай хэн ч БШУ-ны яамнаас холбогдоогүй. Зээлээ аваарай, гэрээ хий гэж огт хэлээгүй. Хариуцлагатайгаар хэлэхэд БШУЯ-аас БЗС-аас харамсалтай нь  уг нь дэлхийн нэг номерын сургуульд тэнцсэн  боловч зээл аваагүй. Харин яагаад Лу.Гантөмөр сайдын тушаал 2013 оны 8 дугаар сарын 8-нд гаргасан тушаал дунд миний нэр байсаар байтал би зээл аваагүй юм бэ. Тэгэхээр миний нэр дээр тушаал гаргачихаад хэн өмнөөс сольж явсан уу. Аль эсвэл миний нэр дээр тушаал гаргачихаад хэн нэгэн завшсан уу гэсэн хардлага төрж байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647437
1 эможи

Зочин
2023-05-25 11:14
Хөөе бусдын нэрээр хийсэн хулгай авилга хахуулын үйлдэл үнэртээд байна.үе үеийн ЭМЯ-ны сайдуудын БЗС ЧӨЛӨӨЛСӨН тушаалыг нарийвчлан шалгаж ил болгоя Чөлөөлж тэрлэсэн дотор их буглаа байх шиг бна Л.ГАНТӨМӨР ЧИНЬ БУЗАР ХУЛГАЙЧ харагдаад бна.
Зочин
2023-05-25 10:54
Энэ ч үнэн байхаа хүүхдийн материалыг аваад л таг болдог мэргэжилтэнүүд нь
keyboard_arrow_up