ХХААХҮЯ-ны албан хаагчид гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивт нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа ХХААХҮЯ-ны албан хаагчид гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивт нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ-ны албан хаагчид гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивт нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа

2023 оны 5 сарын 24

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид аюулд нэрвэгдсэн малчид, ард иргэдэд үзүүлж буй хандивын үйл ажиллагаанд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Мөн байгалийн гамшигт нэрвэж хохирол амссан малчдадаа туслахыг нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэддээ уриалж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас байгалийн онц гамшигт үзэгдэл болсон Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Мал эмнэлгийн газартай яаралтай цахим хурал хийж, нэн шаардлагатай байгаа асуудлыг судлан орон нутагт үхсэн малын сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэлийн хэрэгцээнд нийт 400 ширхэг нэг удаагийн халдвар хамгаалалтын хувцас, 350 кг, сүпер гел, хайкоп халдваргүйтгэлийн бодис, ариутгалын спирт /денатурат/ нийт 17.8 сая төгрөгийн бодис хэрэглэгдэхүүн болон  орон нутаг сумдад ажиллах шатахуун, томилолтын 20 гаруй сая төгрөгийн яаралтай санхүүжилтийг олгохоор дэмжин  ажиллав.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Эрчим хүчний яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газрын төлөөлөл оролцсон шуурхай хурлыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор боллоо. Шийдвэрийн дагуу Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647396
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up