ЦАГ АГААР: Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орно
Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, сэрүүсэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
|
25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 25, 26-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.








