А.Дөлгөөн: Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдэд өнөөдрийн дотор нөхөн олгохгүй бол талбайд жагсана
Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9 хувийн төлөөлөл болох ээж нар ХНХ-ын сайд Х.Булгантуяад шаардлага хүргүүллээ.
Ээжүүдийн төлөөлөл А.Дөлгөөн: Би зургаа дахь удаагаа яаман дээр ирж байна. Бүх яамны төлөөлөлтэй уулзсан. Хариуд нь “Бид УИХ-д өргөн барина” гэдэг. Би Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан ч хурал нь шинэ гишүүн томилогдсонтой холбоотой тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Эгэл жирийн ажил хийдэг залуусын хүүхдийн мөнгийг хассан байна. Зөвхөн хөрөнгө орлогыг үндэслээд хассан. Тиймээс нийт хүүхдийн мөнгийг олгож өгөх, олгохдоо нөхөж олгох асуудлыг шийдэж өгөөч ээ. Үлдэгдэл 91 хувьд нь ямар хүмүүст өгч байна вэ гэдгийг мэдмээр байна. Ажлын тайланг нь хармаар байна. Өнөөдөр энэ сарын мөнгө орохгүй бол жагсаал цуглаан хийх хүсэлт гаргана. Шаардлагынхаа хариуг заавал авч байж эндээс явна” гэлээ.








