“Монголросцветмет” ТӨҮГ: Ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын урилга “Монголросцветмет” ТӨҮГ: Ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын урилга
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 25, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Монголросцветмет” ТӨҮГ: Ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын урилга

2023 оны 5 сарын 15

Arslan.mn

Огноо:  2023 оны 5 дугаар сарын 15

Сонгон шалгаруулалтын нэр: Хайлуур жоншны хүдэр боловсруулж ФФ-97 маркын баяжмал үйлдвэрлэх ажил гүйцэтгэж бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах

Монголросцветмет ТӨҮГ нь эрх бүхий оролцогчдоос Хайлуур жоншны хүдэр боловсруулж ФФ-97 маркын баяжмал үйлдвэрлэх ажил гүйцэтгэж бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 төгрөгөөр худалдан авна. 

Оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Борлуулалтын хэмжээ: сүүлийн 2 жил буюу 2021 он, 2022 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь 200 сая төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100 сая төгрөгөөс багагүй байх ба харилцагч банкнаас тодорхойлолт авах тохиолдолд уг сонгон шалгаруулалт ялсан тохиолдолд зээл олгох боломжтой байна гэсэн утга бүхий Захиалагчид гаргасан банкны тодорхойлолтыг шаардлага хангасан материал гэж үзнэ. 

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 2 жил буюу 2021 он, 2022 он

Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: 1 жилээс доошгүй

Ижил төстэй ажил гэдэгт ашигт малтмалын хүдэр боловсруулалтын чиглэлээр ажиллаж байсан гэж ойлгох бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэж байсан туршлагыг нотлох уулын ажлын тайлан, гэрээгээр ажилласан бол гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт,  тодорхойлолт зэргийг ирүүлэх шаардлагатай.

Саналыг 2023 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба сонгон шалгаруулалтыг 2023 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн 09 цаг 05 минутад нээнэ.

Гадаадын хуулийн этгээд санал ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй

Улаанбаатар хот 51, ш/х – 002
Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө. 22-р хороо,
“Монголросцветмет” ТӨҮГ-ийн байр, 305 тоот өрөө,
И-мейл: mailbox@monros.mn.
Утас/факс: 976-11-458380(ф), 976-11-450060-138


 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647069
0 эможи

Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up