АШУҮИС-ийн дотуур байрнаас унасан эмэгтэй эмнэлэгт очоод нас баржээ
админ
2023 оны 5 сарын 15
АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж амиа алдсан хэрэг гарчээ. Тус хэрэг энэ сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон аж.
Тодруулбал, “АШУҮИС-ийн дотуур байрны долоон давхраас эмэгтэй хүн унаж ГССҮТ-д ирсэн” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага тус өдрийн 21 цаг 20 минутад бүртгэсэн байна.
Дуудлагын дагуу хэргийг шалгахад 22 настай эмэгтэй АШУҮИС-ийн 1-р дотуур байрны долоон давхрын тагтнаас унаж, эмнэлэгт очоод нас барсан ажээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



647066
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: