ХХААХҮЯ болон Хэнтий аймгийн хоршоологчид ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА ХХААХҮЯ болон Хэнтий аймгийн хоршоологчид ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ болон Хэнтий аймгийн хоршоологчид ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

2023 оны 5 сарын 03

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хоршоологчдын холбоо хамтран тус аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. 

Arslan.mn

Аймгийн хэмжээнд 157 хоршоо бүртгэлтэй байгаагаас хөдөө аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хоршоо 80 хувийг эзэлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэх замаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх нь хоршоологчдын алсын хараа юм. 

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж буй хоршоо цөөхөн, ченжийн болон гэр бүлийн, эзний хоршоод ажиллаж байгаа бөгөөд улсын тэргүүний хоршоонд сүүлийн 20-иод жил нэг ч хоршооны нэр дэвшээгүй байна. 

Хоршоодыг мэргэжил арга зүйгээр хангах, малчдад мэдлэг олгох, залуу хоршоологчдыг дэмжих, хоршооны менежер, нягтлан бодогч нарыг бэлтгэх нь нэн тэргүүний чухал ажил юм. Мөн хөдөөд хоршоог хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, хоршоодын засаглал, бизнесийн хөгжлийг дэмжин ажиллах зайлшгүй шаардлага бий болж байна. 

Иймээс хоршоод холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэн тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон төр засгийн түвшинд мэдээллийг хүргэж, стратеги төлөвлөгөөг батлан хамтын ажиллагааг сайжруулан чадавхжуулах зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг “Хоршоог хөгжүүлэх төрийн бодлого шийдвэрүүд, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа шинэчлэгдэн батлагдсан хоршооны тухай хууль, хоршоо хөгжүүлэх сангийн журам, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа. 

Мөн Монголын арьс шир, махны холбоод хоршоодтой хамтарч ажиллах боломж, Хөдөө аж ахуйн биржийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн хоршоодын туршлагын талаар мэдээлэл өглөө. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646749
0 эможи

keyboard_arrow_up