ФОТО: Монгол Улсын үе үеийн генералууд Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 79 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Ингээд өнөөдөр Монгол Улсад Генерал цол бий болсны 79 жилийн ойд зориулан генералууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолыг хийлээ.
Монгол Улсад анхны генерал цолыг олгож эхэлснээс хойших хугацаанд өдгөө 216 цэргийн зүтгэлтэн энэхүү эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 22, хошууч генерал 119, бригадын генерал цолыг 64 албан тушаалтан хүртэж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.