ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн хэрэг шүүхэд ГУРВАН жил ШАХАМ ДАРАГДАВ ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн хэрэг шүүхэд ГУРВАН жил ШАХАМ ДАРАГДАВ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн хэрэг шүүхэд ГУРВАН жил ШАХАМ ДАРАГДАВ

2023 оны 4 сарын 28

Arslan.mn

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон дэд дарга Б.Алтанцом нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйл дэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш гурван жил шахмын хугацаа өнгөрч байна.

Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 22-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тэдэнд холбогдох хэргийг 2020 оны наймдугаар сарын 28-нд мөр дөн шалгах ажиллагааг нь дуусгаад НПГ-т шил жүүлсэн байдаг. Прокуророос ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарт Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шил жүүлснээс хойш хурлыг нэг удаа товлосон ч хэлэлцээгүй. Хэрхсэн нь тодорхойгүй өдий хүр лээ.

Л.Бямбасүрэнг 2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны 134 дүгээр тогтоолоор ИНЕГ-ын даргаар томилсон байдаг бөгөөд Засгийн газ рын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуу лийн холбогдох заалтуудыг зөрчин Зам, тээв рийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан, өдгөө Худалдаа, хөгжлийн банкныхны хэргийн яллагдагч Д.Ганбатын туслахаар ажиллаж бай сан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлж давуу байдал олгосон хэрэгт буруутгасан. Уг нь салбарын хууль, журамд “ИНЕГ болон түүний харьяа бай гууллагад таваас доошгүй жил ажилласан, үндсэн ажилтан байна”, “Урьд өмнө улсаас буюу байгууллагаас орон сууц авсан болон орон суу цын үнийн хөнгөлөлт эдэлсэн бол хөнгөлөлт олгохгүй” гэх заалт бий. Гэтэл Л.Бямбасүрэн тэдгээрийг зөрчиж, Д.Ганбатын туслахаар 2016 оны наймдугаар сараас 2017 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд ажилласан дээрх эмэгтэйд орон сууцын үнийн хөнгөлөлт олгох тушаал гаргасан аж. Улмаар Л.Отгончимэг ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2017 оны арваннэг дүгээр сард Худалдаа, хөгжлийн банкны дансанд нь 20 сая 70 мянган төгрөг шилжүүлж давуу байдал олгосон гэж буруутгагдсан.

Зөвхөн дээрх эмэгтэйгээр тогтохгүй, “Ко вид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэт гэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжил тийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж бай сан С.Мөнхнасанд бас давуу байдал олгосон гэж буруутгасан билээ. Тодруулбал, С.Мөнхнасан 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авч байж. Гэтэл хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал Л.Бямбасүрэн гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгож давуу байдал бий болгосон хэмээн ял лагдагчаар татсан юм. Уг нь Л.Бямбасүрэнг яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилла гаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор төрийн албанд буюу ИНЕГ-ын дар гаар ажиллах эрхийг нь тодорхой хугацаагаар, өөрөөр хэлбэл, уг хэргийг шүүхээр хянан шийд вэрлэж дуустал түдгэлзүүлэх, улсын хилээр гарах, ЗТХЯ, ИНЕГ-ын албан тушаалтнуудтай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах санал НПГ-аас тухайн үед Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж байсан ч шүүхийнхэн прокурорын саналыг хэрэгсэхгүй болгосон удаатай...

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646582
0 эможи

keyboard_arrow_up