УНТЭ нь БНСУ-ын Улсан их сургуультай “уушгины эмч, мэргэжилтнүүдийг“ чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана УНТЭ нь БНСУ-ын Улсан их сургуультай “уушгины эмч, мэргэжилтнүүдийг“ чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ нь БНСУ-ын Улсан их сургуультай “уушгины эмч, мэргэжилтнүүдийг“ чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана

2023 оны 4 сарын 27

Arslan.mn

Өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг БНСУ-ын Улсан Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд уушги, дотрын нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сурган чадавхжуулах, туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах юм.

Тус арга хэмжээнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа, БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ан Жун Жүнь болон болон бусад албаныхан оролцлоо.

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал энэ үеэр хэлсэн үгэндээ "УНТЭ-ийн Уушгины тасгийнхан өнгөрсөн жил БНСУ-д ажиллах үеэрээ танай сургуулийн эмнэлэгтэй танилцах үеэрээ хамтран ажиллах хүсэлт тавьсан байсан. Бидний энэхүү хүсэлтийг хүлээн авч, манай эмч, мэргэжилтнүүдийг сургах чиглэлд хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн та бүхэнд талархаж байна. Цаашид ганцхан уушгины тасаг гэлтгүй өөр ямар тасгуудад ажиллах боломж байна, тэр бүхэнд хамтран ажиллах хүсэлтэй байна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

БНСУ-ын Улсан их сургуулийн дэд ерөнхийлөгч Ан Жон Жүн "Биднийг хүндэтгэн хүлээн авсан эмнэлгийн удирдлагууд, уушгины тасгийн хамт олонд баярлалаа. Бид Монгол Улсад ирэхээсээ өмнө очоод биднийг хэрхэн хүлээн авах бол, эмч мэргэжилтнүүд сурах чин хүсэлтэй байгаа болов уу гэдэг дээр их санаа зовж байсан. Харин ирэхэд нөхцөл байдал маш сайхан байлаа. Танай эмнэлгийн эмч, мэргэжилнүүд сургалтанд идэвхтэй хамрагдаж, биднээс суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь үнэхээр их таалагдаж байна. Бид цаашид бусад тасгууд дээр хамтран ажиллах тал дээр санал хүргүүлэх болно." хэмээлээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646568
0 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up