БХТ: “КОЙКА” олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа ИДЭВХЖҮҮЛЛЭЭ БХТ: “КОЙКА” олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа ИДЭВХЖҮҮЛЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: “КОЙКА” олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа ИДЭВХЖҮҮЛЛЭЭ

2023 оны 4 сарын 27

Arslan.mn

Барилгын хөгжлийн төв, БНСУ-ын Койка Олон Улсын байгууллагатай хамран ажиллах уулзалт  боллоо.

КОЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга И Кан сан, менежер Ж. Мөнхзул нар Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, ЗУХ-ийн дарга Г.Түвшинжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

Барилгын хөгжлийн төвд Койка Олон Улсын байгууллагаас Хот төлөвлөлтийн зөвлөх хоёр архитекторыг урьж ажиллуулахаар болсон. Тиймээс цаашид ч салбарын инженер техникийн ажилтнуудыг БНСУ-д урт, богино хугацаанд сургах, харилцан туршлага солилцох тал дээр санал өгч, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр энэхүү уулзалтаар харилцан тохиролцлоо.

Arslan.mn

“Койка”-аас БНСУ-ын бүтээн байгуулалтын салбар, хот төлөвлөлтийн асуудал дэлхийд дээгүүрт орж байгааг цохон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын хүрээнд Шинэ хот төлөвлөлт болон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд дээр байнгын хамтарч ажиллаж байгаагаа мэдээлэл болгон хэллээ. Тиймээс Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр санал нэгдлээ. Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646558
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up