ГЕГ: “Дэлхийн улс орны гаалийн байгууллагын хамтын ажиллагаа-цахим гааль“ тунхаглалд нэгдлээ ГЕГ: “Дэлхийн улс орны гаалийн байгууллагын хамтын ажиллагаа-цахим гааль“ тунхаглалд нэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: “Дэлхийн улс орны гаалийн байгууллагын хамтын ажиллагаа-цахим гааль“ тунхаглалд нэгдлээ

2023 оны 4 сарын 27

Arslan.mn

Дэлхийн гаалийн байгууллагаас зохион байгуулж буй “Гаалийн 7 хоног-2023” уулзалт БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг уулзалтад Монгол Улсаас  ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн 78 орны гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч хувийн хэвшил, болон олон улсын байгууллагын төлөөллийн хамт оролцож байна.  

Уулзалтыг БНСУ-ын Гаалийн байгууллагын дарга Ноён Tae-Sik Yoon нээж хэлсэн үгэндээ “дэлхийн хэмжээнд гаалийн байгууллагууд үндэсний болон нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ хууль ёсны худалдааг аюулгүй байлгах, хөнгөвчлөх нийтлэг чиг үүргийг дижитал орчин бүрдүүлж, хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжүүлэхийг эрмэлзэж байна” хэмээн онцолжээ.    

Дэлхийн хэмжээнд тархсан КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр олон улсын бараа нийлүүлэх сүлжээний тасралтгүй байдал алдагдаж, үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэл хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, оюуны өмчийн эрх зөрчих болон бусад барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн зөрчил улам бүр нарийн төвөгтэй болж,  дэлхийн хэмжээнд гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өмнөхөөсөө илүү нягт байлгах хэрэгцээ шаардлагыг бий болгосон.
Иймд ГЕГ-аас олон улсын бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдал,  гадаад худалдааг хөнгөвчлөхөд эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийг сайжруулах, цахим шилжилтийг түргэсгэн “Гааль – Гааль”, “Гааль – Бизнес”, “Гааль – Бусад төрийн байгууллага”-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар зорьж байна.   

Уулзалтын үеэр Гаалийн удирдлагуудын дугуй ширээний уулзалт зохион байгуулагдаж “Дэлхийн улс орны гаалийн байгууллагын хамтын ажиллагаа – Цахим Гааль” (Цаашид “Сөүл Тунхаглал” гэх) тунхаглалд 56 орны гаалийн байгууллагын дарга нар нэгдэж, гарын үсэг зурж баталгаажууллаа. Ийнхүү гаалийн байгууллагад тулгарч буй хүндрэлтэй асуудлыг хамтын хүчээр даван туулах зорилгоор дараах чиглэлээр хамтран ажиллахыг тунхагласан байна.

Үүнд:    

- Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг уялдуулах, хялбаршуулах замаар хил дамнасан худалдааны урсгалыг хөнгөвчлөх;
-Хувьсан өөрчлөгдөж буй худалдааны орчинд технологи, инновацыг нэвтрүүлж, дижитал хамтын ажиллагааг хөгжүүлэх;
-Хүний нөөц, гаалийн туршлага, технологийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллах;
-Гаалийн байгууллага хооронд хууль бус үйлдэл, хууль ёсны худалдаанд нөлөөлөх мэдээллийг харилцан солилцох замаар хууль бус ажиллагаатай тэмцэх ажлыг хөхиүлэн дэмжих;
-Хил дамнасан худалдаанд учирч буй өнөөгийн асуудалд хариу үйлдэл үзүүлэх нэгдсэн, хамтын ажиллагаа бүхий тогтвортой, уялдуулсан туршлагыг бий болгох;
-Хилийн хяналтын байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагатай гаалийн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг бүхэлд нь сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646542
0 эможи

keyboard_arrow_up