“МИНИЙ БЭЛЭГ“ морин хуур сургалтын төв ХОЁР жилийн ойн тайлан тоглолтоо хийлээ “МИНИЙ БЭЛЭГ“ морин хуур сургалтын төв ХОЁР жилийн ойн тайлан тоглолтоо хийлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 25, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“МИНИЙ БЭЛЭГ“ морин хуур сургалтын төв ХОЁР жилийн ойн тайлан тоглолтоо хийлээ

2023 оны 4 сарын 04

Arslan.mn

"Миний бэлэг" морин хуур сургалтын төв нь үндэснийхээ морин хуур хөгжмийг сурах хүсэлтэй бүх насныханд зориулан хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургалтын төвөөс өнгөрсөн долоо хоногт хоёр дахь жилийнхээ ойн тайлан, тоглолтоо зохион байгууллаа. 

Тайлан тоглолтод морин хуур хөгжмөөр хичээллэж буй хүүхдүүд, гадаад оюутнууд, эцэг, эх, асран хамгаалагч нар оролцсон юм. Эцэг, эхчүүдийн зүгээс "Миний бэлэг" морин хуурын сургалтын төвийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хүүхдүүд нь морин хуур хөгжмөөр хичээллэх нь сэтгэл санаа, хувь хүний хөгжил талаас нь эерэг өөрчлөлтүүд өгч байгаа талаар сэтгэгдлээ илэрхийлж байв. 

"Миний бэлэг" морин хуур сургалтын төвийн үүсгэн байгуулагч, СТА, дуучин, морин хуурч Б.Номуундэлгэр тайлан тоглолтынхоо үеэр "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай сургалтад маш олон хүүхдүүд хамрагдсан. Миний хувьд сургалтанд хамрагдаж байгаа хүүхдүүддээ чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, хөгжмийн боловсролтой болгож, амьдралынх нь хэв маягийг өөрчлөх, хариуцлагатай болгох гэх мэт маш олон эерэг зүйлийг сургахыг хичээдэг. Хүүхдүүд маань ч хөгжимдөө дурлаж, хичээллэдэг. Энэ нь миний хувьд их урам болдог. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хөгжмийн боловсролд их анхаардаг болсонд маш их баяртай байгаа. 

Морин хуур нь амьтай хөгжим. Түүнийгээ өөрсдөө ойлгоод эхлэхээр хөгжимдөө улам дурладаг. Харин сурахад багш, хүүхэд, эцэг эхчүүд буюу гурван талаас нийлж зүтгэж байж үр дүн нь харагддаг. 

Өнгөрсөн найман сард гурван сурагч маань "Дааганы уралдаан" хэмээх морин хуурын тэмцээнд амжилттай оролцсон бол одоо Эрдэнэт хотод болох тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаад явж байна." гэдгийг энэ үеэр онцоллоо.  "Миний бэлэг" морин хуурын сургалтын төвтэй холбогдохыг хүсвэл 99199093 дугаарт Б.Номуундэлгэр багштай холбогдоно уу. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

БИЧЛЭГ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645897
3 эможи

keyboard_arrow_up