“Автомашингүй амралтын өдөр” буюу дугуйтай гудамж өдөрлөг 15-нд болно “Автомашингүй амралтын өдөр” буюу дугуйтай гудамж өдөрлөг 15-нд болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Автомашингүй амралтын өдөр” буюу дугуйтай гудамж өдөрлөг 15-нд болно

2023 оны 4 сарын 01

Arslan.mn

Энэ сарын 15-ны Бямба гарагт “Дугуйтай гудамж” төслийн хүрээнд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохиохоор болжээ.

Уг өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ зохиож, дугуйтай холбоотой байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой аж.

Өдөрлөгөөр зохиогдох арга хэмжээнүүд:

- Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ

- Банкуудын ногоон зээлийн танилцуулга

- Дугуйн түрээсийн үйлчилгээ

- Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо

- Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан

- Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө

- Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн

- Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ

- Бусад

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645802
0 эможи

keyboard_arrow_up