Согтуурсан үедээ найзыгаа 28 удаа хутгалж, онц хэрцгийгээр ХӨНӨӨЖЭЭ Согтуурсан үедээ найзыгаа 28 удаа хутгалж, онц хэрцгийгээр ХӨНӨӨЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Согтуурсан үедээ найзыгаа 28 удаа хутгалж, онц хэрцгийгээр ХӨНӨӨЖЭЭ

2023 оны 3 сарын 31

  Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын “Цэ” пабд танилцаж, архиа согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, улмаар хохирогч И.Ч-гийн оршин суух ... тоот гэрт нь хамт очиж, согтуурсан үедээ  хохирогч И.Ч-г 28 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр хөнөөжээ.

     Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ

 “...Би найзтайгаа цуг байхдаа 4-5 шил пиво уусан. Дараа нь бид хоёр дахиад 10 пиво захиалсан. Найзыгаа яваагүй байхад бид хоёр тооцоо хийх гэж очсон. Тэгэхдээ бид хоёр хоорондоо задгай хэсэгт нь гарч бага зэрэг ууж сууя гэж ярилцсан. Тэгээд найз маань гарч явсан. Би найзыгаа тамхины өрөө рүү явж байгаа юм байх гээд пивонуудаа авчихаад найзыгаа жаахан хүлээсэн. Найз маань ирээгүй. Манай найзын утас нь цэнэггүй болоод унтарсан байсан. Би задгайд нь гарч ирээд сууж байгаад ариун цэврийн өрөө орсон. Тэгэхэд хохирогчтой зөрсөн. Намайг хараад байсан. Би тэр үедээ нэг их сайн ажиглаагүй, хажуугаар нь гарч явсан. Намайг задгайд сууж байхад “Цэ” пабаас гарч явж таарсан. Би ганцаараа сууж байхад над руу хараад байсан. Би өөдөөс нь харсан. Тэгээд явчих шиг болохоор нь би утсаа оролдоод сууж байсан. Нэг харсан чинь ирчихсэн байсан. “Чи сая хоёулаа явж байсан, найз чинь явсан уу, чи ганцаараа байгаа юм уу” гэсэн. Би “тийм ээ эгчээ, та хоёр хамт суувал суугаач” гэхэд зөвшөөрсөн. Бид 3 нэг ширээнд суусан. Намайг тамхины өрөөнд тамхи татаж байхад хохирогч орж ирээд “манайх руу цуг явъя” гэсэн. Тухайн үед нь би “яах юм бэ эгчээ” гээд өрөөнөөс гарах гэж байхад миний яакнаас татаад өөрийн хувцсаа тайлсан. Миний яакнаас барьсныг нь болиулчихаад ширээндээ очиж суусан. Нэлээд удсаны дараа хохирогч ирж суусан. “Цэ” пабаас гарч явснаа би сайн санахгүй байна. Нэг мэдэхэд намайг сугадаад бид хоёр нэг орц руу орж байсан. Нарийхан коридор шиг юмаар явж байшин руу орсон. Би гэрт нь ороод гудас шиг зүйл дээр хэвтсэн. Тэгээд нэг харахад хохирогч хувцсаа тайлаад ариун цэврийн өрөөнөөс гарч ирж байсан. Миний хувцсыг тайлаад бэлгийн харьцаанд орсон. Шалтгааныг нь би санахгүй байна. Нэг харахад хохирогч над руу хутга бариад дайрч байсан. Би гайхаж, сандарсандаа хутганы ирнээс бариад авсан. Хутгыг гараас нь салгах гэхэд хутгаа хойш нь сугалж авсан. Миний гараас цус гоожиж, халуу оргиж, янгинасан. Хохирогч дахиад над руу дайрахаар нь би сандарсандаа биеэс зайлуулах гээд хойш нь хутгатай нь түлхсэн. Хутга барьж дайраад би хутганаас нь барьж байснаа санаж байна. Над руу дахиад далайхаар нь би сандарсандаа өөрөөсөө зайлуулж түлхэж унагаасан. Нэг сэрсэн чинь цусан дунд байсан. Тухайн үед миний гарыг зүсэхэд би яаснаа санахгүй байна. Цус хараад маш их сандарсан. Миний бие өөрийн болчимгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосондоо харамсаж байна. Хэдий уучилж болшгүй алдаа гаргасан ч хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Тухайн үед ийм хэрэг болно гэж би бодоогүй. Ямар шалтгааны улмаас ийм үйлдэл хийснээ санахгүй байна.” Хэмээсэн байдаг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ

       “Хохирогч бол манай ээжийн хамгийн том эгч байсан. Манай эгч хоёр эмэгтэй дүүтэй, хоёр охинтой байсан. Бага охинтойгоо хамт амьдардаг байсан. Том охин нь Англи улсад гэр бүлийн хамт амьдардаг. Дээр дурдсанчлан манай талынхан бүгд эмэгтэй хүн байдаг тул би гэр бүлээ төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Манай эгч манай гэр бүлийн хамгийн ахмад хүн байсан. Жам ёсоороо биш, хэрцгийгээр алуулсанд маш их харамсалтай байна. Хохирлын хувьд оршуулгын зардал, том охин нь ээжийгээ нас барсныг мэдэж Англи улсаас Монгол улс руу ирсэн. Тухайн зардлуудыг нэхэмжилж, гаргуулж авсан. Бидний зүгээс улсын яллагчийн саналыг дэмжиж, шүүгдэгчид хуулийн дагуу шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. 23.100.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн нь хохирогчийн бага охины дансанд орсон байсан. Хууль ёсны дагуу хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

  Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр Цээж, хэвлийн хөндийд нэвтэрч дотор эрхтэн /уушги, уушгины зүүн артер, үнхэлцэг хальс, зүрх, өрц, ходоод/-г гэмтээсэн олон тооны хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цус алдалт 1500мл, үнхэлцгийн хөндий дэх цус алдалт 60мл, цээж, хоёр гарын хутгалагдсан шарх /нийт 28 ширхэг/, цээж, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд “Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа хэдий ч амь хохирогчийг 1994 оноос хойш мэднэ. Энэ хэргийн тухайд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ийм асуудал болжээ гэх өдрөөс хойш би энэ хэргийг мэдэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд найзынхаа хүсэлтээр оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд улсын яллагчийн саналыг бүрэн дэмжинэ. Гэмт хэргийн нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан байна гэж үзэж байна. Нөгөөтээгүүр шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэжээ.

       Шүүгдэгчид оногдуулсан 14 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645795
0 эможи

keyboard_arrow_up