ЦЕГ: “Гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн“ ЦЕГ: “Гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “Гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн“

2023 оны 3 сарын 30

Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн гэмт хэрэг нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд нэгдүгээр улирлын хэмжээнд нийтдээ 10167 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 7144 буюу 70,3 Орон нутагт 3017 буюу 29,7 хувь бусад газар буюу хилийн чанадад үйлдэгдсэн гэмт хэрэг 6 буюу 0,6 хувийг эзэлж байна. 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр: "Гурван настай хүүхдийн хэрэгт холбогдсон "Э"-г  нэг сарын хугацаагаар цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Яллагдагчаар татах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлж байгаа. Тухайн хүүгийн биеийн байдал дээрдэж, Турк улс руу эмчилгээнд явах гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдэгдсэн байсан. Мөн хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645762
0 эможи

keyboard_arrow_up