Б.Жаргалсайхан: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэвэл мөрдөх ажиллагаанд саад учирч, нотлох баримтыг олж авах ажиллагаа зогсонги байдалд орно Б.Жаргалсайхан: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэвэл мөрдөх ажиллагаанд саад учирч, нотлох баримтыг олж авах ажиллагаа зогсонги байдалд орно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жаргалсайхан: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэвэл мөрдөх ажиллагаанд саад учирч, нотлох баримтыг олж авах ажиллагаа зогсонги байдалд орно

2023 оны 3 сарын 29

Arslan.mn

Нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 09.00 цагт хуралдаж эхэлсэн. Тэгвэл дэд хороо 100 хувийн ирцтэйгээр хуралдаж байгаа юм. Тэгвэл оруулж ирсэн саналын тухайд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногт оруулж ирсэн. Тухайлбал, Т.Аюурсайханд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэг. Энэ хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хориглосон, нэг хүнийг яллагдагчаар татсан. 119 хүнийг гэрчээр асуусан.

Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд мөнгө угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Нийт 66 хүнийг гэрчээр асууж, 11 хүн яллагдагчаар татагдаад байна.

Н.Наранбаатар гишүүний хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэгт яллагдагчаар татагдсан. Энэ ажиллагааны үр дүнд гишүүдтэй холбоотой асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явагдах гэж байгаа тул мөрдөх байгууллагад ажиллах боломжийг олгох гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр ажиллагаа хийх нь шалгаж буй мөрдөгч, прокурорт эрсдэл үүснэ. Учир нь аль нэг газар нэгжлэг хийхэд тухайн гишүүний халдашгүй дархан байдалд халдсан хэрэг болж хувирдаг.

Хэрвээ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж УИХ-аас шийдвэр гаргавал тодорхой хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаанд саад учирна. Нотлох баримтыг олж авах бэхжүүлэх ажиллагаа зогсонги байдалд орно. Дараагийн нөхцөл байдлыг шууд хэлэхэд хэцүү байна. Гурван гишүүний хувьд мөрдөн шалгах ажиллагаа хийхэд гишүүний бүрэн эрхийн асуудал үүсч байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645744
1 эможи

энэ прокурор амьд уу
2023-03-30 12:47
???
Zochin
2023-03-29 21:40
Zuv, baterdene?!?!
keyboard_arrow_up