ЦЕГ: Каннабис буюу өвсийг олон улсад хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй ЦЕГ: Каннабис буюу өвсийг олон улсад хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Каннабис буюу өвсийг олон улсад хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй

2023 оны 3 сарын 29

Arslan.mn

"Каннабис нь дэлхий даяар түгээмэл байдаг мансууруулах бодис бөгөөд НҮБ-ын конвенцоос каннабисыг хассан гэсэн мэдээлэл нийгэмд буруу ойлголт төрүүлж байна" гэдгийг Цагдаагийн Ерөнхий газар(ЦЕГ)-аас мэдээлэв.

Тухайлбал, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2010 оны тайланд Монгол Улсыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис дамжин өнгөрүүлэгч гэж үзсэн байсан бол 2014 онд хэрэглэгч хэмээн дүгнэжээ.

Манай улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд энэ төрлийн 1,064 гэмт хэрэгт 1,300 хүн холбогдон шалгагдсан бөгөөд холбогдогчдын 92.3 хувь нь 35 хүртэлх насныхан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр "Сүүлийн гурван жилийн хугацаанд 143,043 хүний нэг удаа мансуурах хэмжээний эм, бодис хураан авч хууль бус хэрэглээг таслан зогсоов.

Энэ төрлийн хэрэгт холбогсдын 80 орчим хувь нь бусдыг дуурайх, хууль эрх зүйн талаар мэдлэггүй улмаас хэрэглэж үзсэн байна. Мөн ахуйн хэрэглээний зүйл хэрэглэж мансуурдаг 72 хүүхдийг олж тогтоон эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн. 

Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2021 оны тайланд 2030 он гэхэд хөгжиж буй орнууд дахь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчдийн тоо 43 хувиар нэмэгдэнэ гэсэн дүгнэлт гаргажээ. 

Мансууруулах эмийн комиссын 63-р хуралдаанаар 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн IV жагсаалтаас “каннабис болон каннабисын резин“-ийг хассан боловч уг конвенцын нэгдүгээр жагсаалтад мансууруулах зорилгоор ашиглах нь хатуу хориотой гэж тэмдэглэсэн байна.

Манай улсын хувьд олон улсад каннабисыг зөвшөөрсөн гэж буруугаар ойлгох хүн цөөнгүй байна.

Каннабист 100 гаруй төрлийн бодис байдгаас нэг нь каннабидиол буюу CBD юм. Шинжлэх ухааны үүднээс CBD нь бүрэн судлагдаагүй бодис бөгөөд хорт хавдрыг эмчилдэг гэх эмнэл зүйн судалгаа байхгүй.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдтэй холбоотой гэмт хэрэгт 1-20 жил хүртэл эсхүл бүх насаар хорих ял шийтгэдэг.

Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиар эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоос бусад тохиолдолд тэдгээрийн түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645739
0 эможи

keyboard_arrow_up