Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмад настны тоо 35 орчим хувиар өсжээ Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмад настны тоо 35 орчим хувиар өсжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмад настны тоо 35 орчим хувиар өсжээ

2023 оны 3 сарын 29

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмад настны тоо өнгөрсөн онд 968 болж өмнөх оноосоо 35 орчим хувиар өсжээ.

Ихэвчлэн сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг, үл хайхрах, бэлгийн хүчирхийлэлд өртөх нь дийлэнх байжээ. Түүнчлэн тэдний эрүүл мэндийн байдал онцгой анхаарал хандуулах түвшинд хүрснийг Хүний эрхийн үндэсний комиссоос тодотголоо.

Зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, шээс бэлгийн зам, яс булчин, сэтгэцийн өвчлөл 1.5-2 дахин өссөн болохыг Комиссын гишүүн Х.Мөнхзул хэллээ. 

Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл”-ийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барих товтой байна. Илтгэл нийт 7 бүлэгтэй. Үүний нэг нь “Ахмад настны эрх, хамгаалал бүлэгт тэдний Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрлөх эрх, Эрүүл мэндээ хамгаалуулах эрх, Хөгжих эрх, Хүчирхийллээс ангид байх эрхийн асуудал багтсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
645737
1 эможи

Зочин
2023-03-29 16:02
За одооны залуучууд их дээд сургууль төгсөх тусмаа маш харгис болж байгааг юу гэж ойлгох уу?
keyboard_arrow_up