Б.Ариунболд: Манай компани сэг зэмийг бүрэн цуглуулж дууссаны дараа устгах зөвшөөрлөө авах төлөвлөгөөтэй байсан Б.Ариунболд: Манай компани сэг зэмийг бүрэн цуглуулж дууссаны дараа устгах зөвшөөрлөө авах төлөвлөгөөтэй байсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ариунболд: Манай компани сэг зэмийг бүрэн цуглуулж дууссаны дараа устгах зөвшөөрлөө авах төлөвлөгөөтэй байсан

2023 оны 3 сарын 28

Arslan.mn

"Петрочайна Дачин тамсаг" ХХК-ний ХААБ-ын ажилтан Б.Ариунболдоос тодрууллаа. Тэрээр "Манай байгууллага жил болгон үхсэн малын сэг, зэмийг устгах ажиллагааг явуулдаг. Энэ удаагийн устгах ажиллагаанд дэс дарааллын алдаа гарлаа. 

19 дүгээр талбай дээр химийн бодис буруу хадгалсан гэсэн зөрчил илэрсэн. Уг талбай нь энэ зээр олноор хорогдсон талбайгаас 120 гаруй км цаана байрладаг. Түүнээс 21 дүгээр талбай дээр ямар нэгэн химийн бодистой холбоотой зөрчил үүсээгүй. Энэ бол ташаа мэдээлэл. 

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд мал, амьтны сэг зэмийг устгах ажлыг жил болгон хийдэг. Энэ жилийн хувьд сэг зэмийг бүрэн цуглуулж дууссаны дараа байгууллагууддаа мэдэгдэж, зөвшөөрлөө аваад устгах үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан. Түүнээс биш нууж хаасан зүйл байхгүй. Өнгөрсөн жилүүдэд хорогдол гарч байсан. 2021 онд 1000 гаруй зээр хорогдсон байсан. Аймгаас ажлын хэсэг гарч ажилласан тайлан мэдээн дээр цаг уурын давагдашгүй нөхцөл байдлаас болж хорогдсон байна гэсэн дүгнэлт гарсан. 

Нэг литр газрын том олборлоход 30 литр ус зарцуулдаг гэдэг мэдээлэл ч мөн ташаа мэдээлэл. Манай хоёр талбай нийлээд жилд 500-600 мянга тонн тос олборлож байгаа. Тэгэхээр тосноос 2-3 дахин ус л ашигладаг. Өөрөөр хэлбэл 2-3 литр ус ашигладаг." хэмээлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
645725
4 эможи

keyboard_arrow_up