Н.Мөнхзул: Иргэн, ААН-үүдэд зориулсан “ЦАХИМ ГААЛЬ“ ӨДӨРЛӨГ ирэх ПҮРЭВ гарагт болно Н.Мөнхзул: Иргэн, ААН-үүдэд зориулсан “ЦАХИМ ГААЛЬ“ ӨДӨРЛӨГ ирэх ПҮРЭВ гарагт болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Мөнхзул: Иргэн, ААН-үүдэд зориулсан “ЦАХИМ ГААЛЬ“ ӨДӨРЛӨГ ирэх ПҮРЭВ гарагт болно

2023 оны 3 сарын 28

Arslan.mn

Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар болон "Цахим гааль" өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. 

Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Н.Мөнхзул мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гаалийн байгууллага нь ил тод, нээлттэй, чирэгдэлгүй, хурдан шуурхай төрийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Гаалийн байгууллага цахим шинэчлэлийн хүрээнд иргэн, ААН-үүдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж өгөх, саналыг нь сонсох, хүртээмжтэй ажиллах зорилгоор “Цахим гааль өдөрлөг”-ийг энэ сарын 30-нд Улаанбаатар хотын Гаалийн газарт зохион байгуулна. 

Өдөрлөгийн үеэр гаалийн цахим үйлчилгээний www.gaali.mn систем, гэрээ бүртгэлийн нэгдсэн систем, экспорт, импортын мэдэгдэл гэрчилгээний цахим систем, тусгай зөвшөөрлийн цахим систем зэрэг системүүдийн танилцуулахаас гадна доорх сургалтыг зохион байгуулна. Үүнд:

  • Экспортын гэрээ бүртгэх сургалт
  • Импортын мэдүүлэг нөхөн бичих сургалт
  • Экспортын мэдүүлэг нөхөн бичих сургалт
  • Лавлагаа, тодорхойлолт авах, зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг нөхөн бичих сургалтыг зохион байгуулах юм. 

Мөн энэ үеэр тоон гарын үсгийн олголт хийгдэнэ. Та бүхэн өдөрлөгт өргөнөөр хамрагдана уу. 


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645716
0 эможи

keyboard_arrow_up