Жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлж заналхийлжээ Жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлж заналхийлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлж заналхийлжээ

2023 оны 3 сарын 28

Arslan.mn

Удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд бүлэглэн бусдыг айлган сүрдүүлэх, заналхийлэх замаар эд хөрөнгийг нь авах гэмт хэрэг үйлдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Тухайлбал, өмнө нь удаа дараа ял эдэлж байсан Э, Б, Б, Б нар нь үгсэн тохиролцож Хэнтий аймгийн Батноров сум Улаан-Өндөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор ”Бичигт Ногоон тал” нөхөрлөлийн дарга ажилтай Б.М-ыг айлган сүрдүүлж заналхийлжээ. Тэдний эл үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн тухайн этгээдүүдийг яллагдагчаар татах саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645715
0 эможи

keyboard_arrow_up