IHC койны Б.Гантигийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ IHC койны Б.Гантигийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

IHC койны Б.Гантигийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

2023 оны 3 сарын 28

Arslan.mn

IHC койныг гаргасан "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантигт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өнгөрсөн сарын 28-ны өдөр авсан билээ. Түүний суллагдах хугацаа өнөөдөр байсан юм.

Тэгвэл Б.Гантигийг цагдан хорьсон хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ.

Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох юм.

Б.Гантигийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёрдугаар сарын 28-нд гаргасан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645714
0 эможи

keyboard_arrow_up