Т.Төмөрбаатар: Он гарсаар 6,8 тэрбум долларын мэдүүлгийг иргэд, ААН гаалийн зуучлагч байгууллагагүйгээр “ӨӨРСДӨӨ МЭДҮҮЛСЭН“ Т.Төмөрбаатар: Он гарсаар 6,8 тэрбум долларын мэдүүлгийг иргэд, ААН гаалийн зуучлагч байгууллагагүйгээр “ӨӨРСДӨӨ МЭДҮҮЛСЭН“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.Төмөрбаатар: Он гарсаар 6,8 тэрбум долларын мэдүүлгийг иргэд, ААН гаалийн зуучлагч байгууллагагүйгээр “ӨӨРСДӨӨ МЭДҮҮЛСЭН“

2023 оны 3 сарын 28

Arslan.mn
Өнөөдөр Гаалийн Ерөнхий газраас “Цахим гааль өдөрлөг” зохион байгуулах болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ГЕГ-ын Хорио цээрийн хяналтын гаалийн улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "Засгийн газрын 2022 оны 4, 5 дугаар тогтоолын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүрэг нь орон тоотойгоо шилжин ирсэн. Энэ хүрээнд Гаалийн тухай хуулийн 269.1.11-т зааснаар Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын чиг үүрэг мөн шилжиж ирсэн. Үүнтэй уялдуулаад Сангийн сайдын 02 дугаар тушаал, 2023 оны 29 дүгээр тушаалаар Гаалийн байгууллагын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд хорио цээрийн чиг үүргийн стратегийг тодорхойлсон.

Arslan.mn

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон болсонтой холбогдуулан дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хил дээр байгаа давхардлыг арилгах, хяналт, шалгалтын үйл ажиллагааг цахимжуулах, хилийн нэгдсэн менежментийн бодлогыг явуулахад чухал ач холбогдолтой. Хуучин Монгол Улсын Хилийн тухай хуулин дээр дөрвөн хяналтын байгууллага хил дээр ажиллаж байсан. Одоо бол гурван байгууллага буюу ГЕГ, ГИХГ, ХХЕГ ажиллаж байна. 

Үүнээс гадна цахим шинэчлэлийг нэвтрүүлснээр Хилийн үйлчилгээг сайжруулах зорилгоор www.gaali.mn системийг шинээр нэвтрүүлсэн. Үүний үр дүнд гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад өөрөө мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах бичиг баримтыг цахим хэлбэрээр илгээх, лавлагаа тодорхойлолт авах, гаалийн төв лабораторид магадлан шинжилгээ хийх хүсэлт, хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл бүртгүүлэх зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ.

Уг систем нь тоон гарын үсэг, төрийн үйлчилгээний ХУР, танилт нэвтрэлтийн ДАН системийг ашиглан нэвтрэх боломжтой ба систем нэвтэрснээс хойш  2022.01.01 – 2023.03.25 хооронд импортын 21,831 , экспортын 246,839 мэдүүлэг нийт  6,8 тэрбум ам.долларын статистик дүн бүхий мэдүүлгийг гаалийн зуучлагч байгууллагагүйгээр иргэд, ААН өөрсдөө мэдүүлсэн байна. Ингэснээр нүүр тулсан харилцааг багасгаж, цаг хугацаа зардалыг хэмнэх боломжийг олгосон.

Уул уурхайн бараа, бүтээгдэхүүнийг олборлох, боловсруулах, тээвэрлэх, улсын хилээр гаргах зэрэг бүхий л шатыг цахим хэлбэрээр бүртгэх "Гэрээ бүртгэлийн нэгдсэн систем"-ийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн нэвтрүүлж эхлээд байна. Уг системд 280-аад байгууллагын 1,518 гэрээ бүртгүүлж, уг гэрээгээр 115,748 экспортын гаалийн бүрдүүлэлт хийсэн байна. 

Хорио цээрийн хяналтын хүрээнд:

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04, 05 дугаар тогтоолоор Гаалийн байгууллагын чиг үүрэгт Мэргэжлийн хяналтын байгууллагын хилийн мэргэжлийн хяналтын чиг үүрэг шилжин ирсэнтэй холбогдуулан импорт, экспортын бараанд гаалийн хорио цээрийн эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

БТКУС-ын кодын 6000 гаруй ангиллын бараанаас зөвхөн  2351 барааг их, дунд, бага ангиллаар нь ангилж, гаалийн хорио цээрийн хяналт хийж байна.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр экспортлоход  олон улсын конвенц хөрш зэргэлдээ болон бусад улсын хорио цээрийн хяналтын байгууллагатай хийсэн протоколын дагуу мал эмнэлгийн болон ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, импортлох болон дамжуулан өнгөрүүлэх үеийн мэдэгдэл авах хүсэлтийг аж ахуйн нэгж иргэдээс Хорио цээрийн хэлтэс нь сарs.gaali.mn цахим хаягаар хүлээн авч, урьд 7-10 хоногийн хугацаанд шийдвэрлэж байсан бол бичиг баримтын бүрдэл хангасан нөхцөлд 4-8 цагт багтаан хариуг гарган олгож байна. 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Шадар сайдын ажлын алба, ”Интерактив” ХХК-тай хамтран гаалийн хорио цээрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах, гаалийн нэгдсэн эрдслийн удирдлагыг бий болгох, хэрэглэгчдэд чиглэсэн мэдээллийн цахим талбар бий болгох, гаалийн “кайс” цахим системийг өргөжүүлэх, хорио цээрийн хяналтыг гаалийн бүрдүүлэлт  зэрэг бусад үйл ажиллагаатай уялдуулж, худалдааг хөнгөвчлөх зэрэг хяналт шалгалтын үйл ажиллагааны 14 модулийг хөгжүүлэх зорилгоор 2023,01,01-нээс “Гаалийн хорио цээрийн цахим шинэчлэлийн ажлууд хийгдэж байна.

ШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645711
0 эможи

Зочин
2023-06-18 19:28
Гашуунсухайт гаалийн хорио цээрий ажилтан байна.Бидэнд ажилын хувцас байхгүй,илүү цаг байхгүй халуунд халж хүйтэнд даарч байхад ямар анхаарал хандуулсан хүнгүй байх юм даа өглөө 08цагаас орой 20 цаг ажилдаг хортой нөхцөлд ажилдагийг мэдэж баймаар юм даа
Зочин
2023-06-18 19:01
Өмнөговь гашуунсухайт гаалийн хорио цээрий ажилтан ариутгагч нар байна.өглөө 08цагаас орой нь 20цаг хүртэл ажилдаг гаальд нэгдсэн ч ямар өөрчилт гарсангүй ээ ном
keyboard_arrow_up