ЦЕГ: Сэтгүүлч Б.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд “оргон зайлсан“ тул давхар зүйл ангиар шалгаж байна ЦЕГ: Сэтгүүлч Б.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд “оргон зайлсан“ тул давхар зүйл ангиар шалгаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Сэтгүүлч Б.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд “оргон зайлсан“ тул давхар зүйл ангиар шалгаж байна

2023 оны 3 сарын 28

Arslan.mn

Сэтгүүлч Б.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд оргосон. 

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 17.6, 13.14-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Яллагдагч Б.Анхбаярыг шалгаж байх хугацаанд шинээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн бөгөөд 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас прокурорын түр зөвшөөрлөөр гаргаж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс оргон зайлсан бөгөөд түүнийг Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрэн сурвалжилж, олж тогтоосон. Тухайн гаргасан үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 /Оргон, зайлах/-д зааснаар гэмт хэрэгт давхар шалгаж байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645701
0 эможи

keyboard_arrow_up