ҮЙЛ ЯВДАЛ: “Эмчээ сонсъё” уулзалт, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно ҮЙЛ ЯВДАЛ: “Эмчээ сонсъё” уулзалт, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Эмчээ сонсъё” уулзалт, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно

2023 оны 3 сарын 27

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр болох зарим үйл явдлын мэдээг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОНД

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

08:30 цагт: Бүжгийн спорт, нийтийн цэнгээнт бүжгийг хөгжүүлэн, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүн домог” бүжгийн их наадмыг зохион байгуулна. Утас: 86150048

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТЭС

11:30 цагт: Гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж, эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэн мэдээлэл өгнө. Утас: 99672927

ONE EVENT HALL

12:00 цагт: Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” ээлжит уулзалт хэлэлцүүлэг болно. Энэ удаад УИХ-ын гишүүд, ЭМЯ, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, ЭМДЕГ, Монголын эрүүл мэндийн ажилдчдын үйлдвэрчний эвлэл болон эрүүл мэндийн бүх шатлалд ажилаж байгаа эмч нарын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагынхантай тэй уулзаж ярилцана.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

14:00 цагт: 1000 инженер төслийн энэ жил явах оюутнуудын батламж гардуулах ёслол болно. /401 тоот/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645674
0 эможи

keyboard_arrow_up