“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ-ын хамт олон ЦУСАА ӨГЛӨӨ “Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ-ын хамт олон ЦУСАА ӨГЛӨӨ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Барилгын хөгжлийн төв“ ТӨҮГ-ын хамт олон ЦУСАА ӨГЛӨӨ

2023 оны 3 сарын 24

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр /2023.03.23 /өөрсдийн санал санаачилгаар цус хандивлах аянд нэгдэж, Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байхад хувь нэмрээ орууллаа. Тус хамт олны хувьд 2018 оноос хойш жилд хоёр удаа цус хандивлах аяныг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд нэг ажилтан дунджаар 19 удаа цусаа хандивлаад байна.

Цусаа өгч олон хүний амь аврах үйлсэд 17-60 насны хүн бүр нэгдэх боломжтой бөгөөд нэг удаа 400 грамм цус өгснөөр гурван хүний амь авардаг гэж үздэг байна. Монгол Улсын хэмжээнд өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. ДЭМБ-аас хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цусны хэрэгцээг хангаж чадна гэж судалгаа байдаг байна. Жилээс жилд тогтмол хугацаанд цусаа өгдөг доноруудын тоо манай улсын хувьд нэмэгдэж байгаа бөгөөд цусаа өгдөг хүмүүс зүрх судас, хавдрын өвчлөлд өртөх эрсдэл бага байдаг байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645670
0 эможи

keyboard_arrow_up