НЦУГ: “Классик пауэрлифтингийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа НЦУГ: “Классик пауэрлифтингийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НЦУГ: “Классик пауэрлифтингийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

2023 оны 3 сарын 24

Arslan.mn

ЦЕГ-ын даргын “Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах тухай” А/277 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор энэ оны 03 дугаар сарын 22-ы өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нэрэмжит “КЛАССИК ПАУЭРЛИФТИНГ-2023” аварга  шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Arslan.mn

Удирдлагын манлайллыг харуулж цагдаагийн газар, хэлтсийн дарга албан тушаалтан 8 оролцсон бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Токиогийн паралимпын “Алт”, Рио паралимпын “Хүрэл” медальт, Дэлхийн 3-н удаагийн аварга, дэд хурандаа Э.Содномпэлжээ, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Батттулга нар хүрэлцэн ирж үзэж сонирхсон нь тэмцээний ач холбогдлыг илүү ихээр харуулсан үйл явдал боллоо.

Тэмцээнийг Пауэрлифтингийн холбооны мэргэжлийн шүүгчид шүүсэн ба 8 багийн 54 алба хаагч оролцож 9 жингийн108 багц медалийн төлөө өрсөлдөж багийн дүнгээр ТЭРГҮҮН БАЙРАНД Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, ДЭД БАЙРАНД Нийслэлийн цагдаагийн удирдах газар, ГУТГААР БАЙРАНД Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар байранд тус тус шалгарч амжилттай оролцлоо.

Мөн тэмцээний онцлох хамгийн хамгийн амжилтыг дурьдвал:

+74кг жингийн тамирчин Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Болд “ТАТАЛТ”-ын төрөлд 260 кг.

+105кг жингийн тамирчин Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Даваасүрэн “ШАХАЛТ”-ын төрөлд 205кг , “ТАТАЛТ”-ын төрөлд 260кг нийлбэр дүнгээр 710 кг-ыг өргөж бусдыгаа хошуучиллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645658
0 эможи

keyboard_arrow_up