Л.Гомбо-Очир: Замын хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэх үйлдийг буруу хийснээс болж осол ИХ ГАРЧ БАЙНА Л.Гомбо-Очир: Замын хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэх үйлдийг буруу хийснээс болж осол ИХ ГАРЧ БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Гомбо-Очир: Замын хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэх үйлдийг буруу хийснээс болж осол ИХ ГАРЧ БАЙНА

2023 оны 3 сарын 24

Arslan.mn

Зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс болоод зам тээврийн осол дуудлага өдөр тутамд нэмэгдэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлагч Л.Гомбо-Очироос тодрууллаа.

Тэрээр "Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд, зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон арга хэмжээг авч байна.

Замын цагдаагийн хэлтсээс 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгон руу эргэх замд, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Богд уулын замуудад зөөврийн хурд хэмжигч төхөөрөмжийг байрлуулан хоёр цэгт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Arslan.mn

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд 1331 хурд хэтрүүлсэн зөрчлийг илрүүлж,  28.600.000 төгрөгний арга хэмжээ тооцож, 31 жолоочийн эрхийг хасч, зөрчлийн хэрэг нээн ажилласан. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ‘’Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэж’’ замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг тус хэлтсээс уриалж байна.

 

Зөрчил гаргасан жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн:
  • 31 дэх хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 32 дахь хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Гэж заасны дагуу арга хэмжээ тооцож ажиллаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
645640
4 эможи

keyboard_arrow_up