Хүн бүр аюулгүй усаар хангагдах шинэчлэлийг хурдасгах талаар хэлэлцлээ Хүн бүр аюулгүй усаар хангагдах шинэчлэлийг хурдасгах талаар хэлэлцлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүн бүр аюулгүй усаар хангагдах шинэчлэлийг хурдасгах талаар хэлэлцлээ

2023 оны 3 сарын 23

Arslan.mn

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Өөрчлөлтийг хурдасгая” нэртэй хэлэлцүүлгийг усны салбарынхан УСУГ-т хийлээ. 2020 оны байдлаар дэлхийн хүн амын 26 хувь нь аюулгүй ундны усны үйлчилгээгээр, 46 хувь нь аюулгүй ариун цэврийн үйлчилгээгээр, 29 хувь нь буюу 2.3 тэрбум хүн гэртээ саван, устай гар угаалтуургүй дутагдаж байгаа гэсэн тоо гарчээ. Хүний бүрийг аюулгүй зохион байгуулсан ундны усаар хангахын тулд өөрчлөлт шинэчлэлийг дунджаар дөрөв дахин ялангуяа хөгжил буурай орнууд 10 дахин, хөдөө орон нутагт тав дахин хурдтай хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм байна. Ийм ч учраас “Өөрчлөлтийг хурдасгая” нэрийн дор энэ жилийн усны өдрийг тэмдэглэн  өнгөрүүлж байна.

Хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, УСУГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж эрүүл мэнд, инженер, хүрээлэн буй орчны салбарт ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагынхан ойлголтоо нэгтгэж, цаашдын хамтын ажиллагаагаа уялдаатай болгохоор ажил хэрэгчээр ярилцлаа.

Ус ариун цэврийн байгууламжийн хямралыг даван туулахын тулд хүн бүрийн бага гэлтгүй оролцоо чухал усны салбарынхан онцолж байна. Ойд түймэр гарахад амандаа ус балган унтраахаар хичээдэг бяцхан  шувуу бий. Чи ингэлээ гээд энэ их галыг унтрааж чадахгүй шүү дээ гэж бусад амьтад шоолоход “Би өөрийн хийж чадах бүхнээ хийж байна” гэж хариулдаг.  Яг энэ шувуу шиг л иргэн бүр усаа хэмнэж хайрлаж, өөрийн чадах бүхнээ хийх ёстой гэж хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645635
0 эможи

keyboard_arrow_up