Сүхбаатар аймгаас хулгайлагдсан охиныг дөрвөн жилийн дараа ЭСЭН МЭНД ОЛЛОО Сүхбаатар аймгаас хулгайлагдсан охиныг дөрвөн жилийн дараа ЭСЭН МЭНД ОЛЛОО
05 сарын 13, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сүхбаатар аймгаас хулгайлагдсан охиныг дөрвөн жилийн дараа ЭСЭН МЭНД ОЛЛОО

2023 оны 3 сарын 23

Arslan.mn

Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Бямбашагай дөрвөн жил сураггүй алга болсон охиныг олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, иргэн А нь Сүхбаатар аймагт амьдарч байхдаа буюу 4 жилийн өмнө хүүхдээ алдсан бөгөөд түүний хүүхдийг өргөж авах санал тавихад ээж нь зөвшөөрөөгүй тул хулгайлсан байж болзошгүй аж. Уг хэргийн дараа А гэр бүлээрээ Дорноговь аймаг руу нүүсэн бөгөөд Сүхбаатар аймгийн цагдаагийн ахмад Р.Бямбашагай дөрвөн жилийн турш тасралтгүй хайсны эцэст охины сургийг гаргаж, Сүхбаатар аймгаас олж, охиныг төрсөн ээж болох А-д нь хүлээлгэн өгөөд байгаа юм.

Хэргийн шалгалтын явцад хүн хулгайлсан хэргээр охиныг авч явсан этгээдэд хэрэг нээн шалгаж байгаа ч охины хойд эцэг нь хүнд өргүүлсэн байж болзошгүй нөхцөл мөн урьдчилсан байдлаар тогтоогджээ. Сураггүй болсон гэх охины хувьд одоо 7-8 орчим настай. Хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
645620
6 эможи

keyboard_arrow_up