ТОДРУУЛГА: Хоёр настай хүүхдийг багш зодоогүй, хаалганд САНААНДГҮЙ ЦОХЬСОН ТОДРУУЛГА: Хоёр настай хүүхдийг багш зодоогүй, хаалганд САНААНДГҮЙ ЦОХЬСОН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТОДРУУЛГА: Хоёр настай хүүхдийг багш зодоогүй, хаалганд САНААНДГҮЙ ЦОХЬСОН

2023 оны 3 сарын 22

Arslan.mn

Цахим орчинд нэгэн иргэн 93-р цэцэрлэгийн багш Хүүхдийг нь зодсон талаар өөрийн цахим хуудастаа нийтлээд байсан билээ. 

Тэгвэл энэ талаар 93-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийн биед гэмтэл учруулсан тухай тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батцэцэгтэй холбогдож тодрууллаа.

Тэрээр"Хүүхэд гэмтсэн асуудал нэгдүгээр сарын 20-ны өдрийн оройн 17:20 минутад болсон юм билээ. Хүүхдийн ээж "Багш зодсон" хэмээн нийтлэл оруулсан байсан. Камерын бичлэгт хүүхдийг үүдний хаалганаас угаалгын өрөө рүү аваад явж байгаа бичлэг үлдсэн. Тарах үеэр хүүхдийг хаалганы наана зогсож байхад цаанаас нь хүүхэд хаалгыг түлхэж, хаалганд мөргүүлсэн байсан. Ингээд багш сандрахдаа өргөөд явсан нь бичлэгт эвгүй харагдсан байх. Багш хүүхдийг угаалгын өрөө рүү дагуулан явж, нүүрийг нь угааж цэвэрлэсэн байсан. Бид энэ асуудлаар БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст байцаалт, мэдүүлэг өгөхөөр явж байна. Хамранд шүр орсон гэх асуудал хоёр сард гарсныг багш болон хүүхдийн ээж хэлээгүй өнгөрүүлсэн учир би мэдээгүй.

"Багш их чанга дуутай байна, анхаараач" хэмээн охины ээж хэлж байсан. Хүүхдийн явдаг анги 30 хүүхэд бүртгэлтэй ч 20 хүрэхгүй хүүхэд явж байгаа. Хоёр багш хоёул 13, 14 жил ажилласан туршлагатай багш нар" гэв.

93-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийн биед гэмтэл учруулсан тухай охины ээж цахим ертөнцөд хуваалцсан асуудлаар бид тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батцэцэгтэй холбогдож тодрууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645611
0 эможи

Иргэн
2023-03-23 13:19
Чанга дуутай багш нар хүчирхийлэгч шүү. Муухай чанга хашгирахад хүүхэд бондгос хийтэл цочдог юм шүү.
Зочин
2023-03-23 12:57
Яах аргагүй багш хариуцах ёстой
Зочин
2023-03-22 23:36
2хон настай амьтныг хаалга мөргөчих вий, сандлын буланд цохичих вий нтр гэж сайтар харгалзах ёстой. Цэцэрлэг анги танхимд болсон асуудлыг яах аргагүй багш хариуцана, , гэр орондоо бол эцэг эх хариуцана
Иргэн
2023-03-22 16:46
Юм л алдаа багшийг буруутгах гэдэг болж ээ.Мөдхөн цэцэрлэг сургуульд багш олдохоо болино
keyboard_arrow_up