М.Бямбацогт:  Хүү минь сайжраад бидэнд найдвар төрөөд байна, ТУСЛААЧ ГЭЖ БАЙНА М.Бямбацогт: Хүү минь сайжраад бидэнд найдвар төрөөд байна, ТУСЛААЧ ГЭЖ БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.Бямбацогт: Хүү минь сайжраад бидэнд найдвар төрөөд байна, ТУСЛААЧ ГЭЖ БАЙНА

2023 оны 3 сарын 22

Arslan.mn

Өнгөрөгч гуравдугаар сарын 08-ны өдөр гурван настай хүү гаднаа ил гэмтэл бэртэлтэй, ухаангүй хүргэгдэн ирсэн тухай өмнө мэдээлсэн. Хүүгийн ээж, хамтран амьдрагчийн хамт хүүг эмнэлэгт хүргэсэн. Гэвч хамтран амьдрагч 34 настай эрэгтэй Э хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж хойшлуулшгүйгээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.

Хүү өдгөө 14 дэх өдөртөө ГССҮТ-д эмчилгээ хийлгэж буй. Хүүгийн эцэг өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллийнхэнд мэдээлэл өглөө. Хүүгийн амьсгалын аппаратыг салгасан бөгөөд ерөнхий амин үзүүлэлтүүд сайжирсан ч, хүү ухаангүй байгаа аж. Хүүг БНТУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай учир ард түмэндээ хандан хандив гуйж, олон нийтэд мэдээлэл өгөх байна. Хүүгийн эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 150 орчим сая төгрөг болох байна.

Хүүгийн аав М.Бямбацогт: "Хүү анх эмнэлэгт ирэхдээ суурин хатгалгаатай байсан юм билээ. Эмчилгээ хийгдээд явж байна. Хүүгээ л босгоод авмаар байна. Хүүгийн ээжээс тусдаа амьдардаг байхдаа том хүүхдээ өөр дээрээ авсан байсан. Ажилдаа явахдаа гаднын хүнд үлдээгээд яах вэ гээд ээжид нь үлдээгээд явсан. Утсаар яриад холбоо барихад хүүгийн ээж "Би одоо өөр хүнтэй сууж байгаа. Хүүхдүүд ч дасаад ааваа гээд дуудаж байна. Чи битгий холбоо барь" гэсэн. Үнэхээр өөр амьдрал зохиож байхад нь би садаа болоод яах вэ гээд зайнаас хүүхдүүдтэйгээ холбогддог байлаа.

Сард боломжоороо мөнгө өгөөд явдаг байсан. Хүүгээс асуухад ээж нь хүүхдээ шийтгэхдээ сандал өргүүлж зогсоох, гарыг нь өргүүлэх гэх мэт зүйлс хэлдэг байсан. Амттан авч өгөхдөө хүртэл хоёр хүүгийн дунд нэг чипс авч өгөөд өөрсдөө пиво эдр авдаг байсан байгаа юм. Үнэхээр харамсалтай байна. Том хүүтэйгээ би дүүг нь зодуулсан асуудлаар аль болох ярихгүй байна".

Сэтгүүлч: Ээжид нь хандаж та юу гэж хэлмээр байна гэж асуухад "Үнэхээр хэлэх үг алга. Миний хүү ийм байдалдтай байхад тэр хүнээ өмөөрөөд байж байдаг, ийм хүнд одоо юу хэлхэв дээ" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
645605
1 эможи

Зочин
2023-03-23 13:02
Эхнэр ээ зодно гэж юу байдаг юм чамтай зодуулах гэж суугаагүй байх шүү хө .Хүний сайхан охиныг авч суучихаад
Зочин
2023-03-22 23:40
Аав болох амархан, аав байх хэцүү
г
2023-03-22 23:39
Үр хүүхдээ орхиод явсны гай. Эцэг ч буруутай
зочин
2023-03-22 22:25
Эхлээд эхнэрээ зодсон гэж чи яаж мэдээ вэ хүүхдээ хайрладаг гүй тийм эмийг зодох ч багдана
Хүмүүс
2023-03-22 15:33
Чи эхлээд эхнэрээ зодсон бна шдээ.Бас л ялгаагүй адгуус бна.эмэгтэй хүнд гар хүрч яаж болдог юм бэ малаа
keyboard_arrow_up