Хойд эцэгтээ зодуулсан хүүг гадаадад эмчлүүлэхээр ХАНДИВ ЦУГЛУУЛНА Хойд эцэгтээ зодуулсан хүүг гадаадад эмчлүүлэхээр ХАНДИВ ЦУГЛУУЛНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хойд эцэгтээ зодуулсан хүүг гадаадад эмчлүүлэхээр ХАНДИВ ЦУГЛУУЛНА

2023 оны 3 сарын 22

Arslan.mn

Өнгөрөгч гуравдугаар сарын 08-ны өдөр гурван настай хүү гаднаа ил гэмтэл бэртэлтэй, ухаангүй хүргэгдэн ирсэн тухай өмнө мэдээлсэн. Хүүгийн ээж, хамтран амьдрагчийн хамт хүүг эмнэлэгт хүргэсэн. Гэвч хамтран амьдрагч 34 настай эрэгтэй Э хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж хойшлуулшгүйгээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.

Хүү өдгөө 14 дэх өдөртөө ГССҮТ-д эмчилгээ хийлгэж буй. Хүүгийн эцэг өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм. Хүүгийн амьсгалын аппаратыг салгасан бөгөөд ерөнхий амин үзүүлэлтүүд сайжирсан ч, хүү ухаангүй байгаа аж. Иймд хүүг БНТУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай учир ард түмэндээ хандан хандив гуйж, олон нийтэд мэдээлэл өгөх байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645599
1 эможи

keyboard_arrow_up