ҮЙЛ ЯВДАЛ: Тээврийн хэрэгслийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслийн үр дүнг танилцуулна ҮЙЛ ЯВДАЛ: Тээврийн хэрэгслийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслийн үр дүнг танилцуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Тээврийн хэрэгслийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслийн үр дүнг танилцуулна

2023 оны 3 сарын 22

Гуравдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.30 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан зохион байгуулж буй “Цэнхэр алт” Үндэсний чуулганыг угтсангурав  дахь салбар хуралдаан  “Усны салбарын эрх зүйн орчны тулгамдсан асуудал” сэдвээр болно.

-Засгийн газрын хуралдаан болно.

09:00 цагт: Буриад залуус Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, дараа нь Цусны төвд очиж элэг нэгт Монгол ахан дүүстээ цусаа бэлэглэх үйл ажиллгаа болно.


10:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 8805-7167.

10.00 цагт: Нийслэлийн захиргааны 5-р байрын Иргэний танхимд:Стандарт, хэмжилзүйн газраас боловсруулсан "Төрөөс стандартчилал, хэмжилзүйн талаар баримтлах бодлого", "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн баримт бичгийн төслийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад танилцуулна. Утас: 9976-3656.

11.00 цагт: ОБЕГ-т: ҮАБЗ, ОБЕГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 5 дугаар сарын 24-26-нд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахтай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас:8615-0069.

11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:Архивын олон нийтэд нийтлээгүй баримтуудыг багтаасан “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” /МАХН-ын Төв хорооны 1956 оны IV бүгд хурлын тэмдэглэлээс/ номын талаар болон Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав нарын хооронд Ерөнхий сайд болохын төлөө явуулж байсан ил болон далд тэмцлийн талаар мэдээлнэ.

14:00 цагт: МУИС-д Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "Ус-Хөгжлийн түлхүүр" оюутны эрдэм шинжилгээ, онол парактикийн XVII бага хурал болно.
18:00 цагт: “Милиниум Плаза” төвд: JCI байгууллагаас санаачлан хэрэгжүүлэх "Mentorship for rise" төсөлт хөтөлбөрийн нээлт болно. Утас: 8000-6940.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645585
0 эможи

keyboard_arrow_up