ТЦА: Үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул орон нутгийн замд зорчихгүй байхыг АНХААРУУЛЛАА ТЦА: Үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул орон нутгийн замд зорчихгүй байхыг АНХААРУУЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул орон нутгийн замд зорчихгүй байхыг АНХААРУУЛЛАА

2023 оны 3 сарын 21

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул орон нутгийн замд зорчихгүй байхыг Тээврийн Цагдаагийн Газраас анхаарууллаа. 

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +4...+9 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч -6...-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч -5...-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч -5...-7 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645570
0 эможи

keyboard_arrow_up