Б.Жавхлан: Улаанбаатар хотын 30-40 жил засвар хийгээгүй дулааны шугамыг шинэчилнэ Б.Жавхлан: Улаанбаатар хотын 30-40 жил засвар хийгээгүй дулааны шугамыг шинэчилнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: Улаанбаатар хотын 30-40 жил засвар хийгээгүй дулааны шугамыг шинэчилнэ

2023 оны 3 сарын 20

Arslan.mn
Өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас “Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-д 4.5 сая еврогийн, “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл”-ийн 6.26 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр гэрээг баталсан талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Улаанбаатар хотын дулааны шугамыг шинэчлэх төслийн гэрээг баталлаа. 30-40 жил засвар хийгээгүй ил байдаг дулааны шугамуудыг газар доогуур хийнэ. Ингэснээр дулааны алдагдлыг бууруулах юм. Улаанбаатарын аваарын байдалд буй эрчим хүчний систем бүрэн шинэчлэгдэнэ. Үүнээс гадна ухаалаг тоолуурын систем рүү шилжүүлэх ажил амжилттай үргэлжилж байна гэсэн үг.

Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулахад буцалтгүй тусламж олгох гэрээг баталлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр эгнээтэй болгоход Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт олгохоор боллоо. Уг замыг даацын зам болгоход 20 сая ам.долларыг шийдэж байна" гэдгийг онцоллоо.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз "Эдгээр төслүүдэд буцалтгүй тусламж олгосноор Монголын иргэдийн амьдралд томоохон өөрчлөлт гаргана гэсэн хүлээлттэй байгаа.

Бид Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн болон халуун усны системийг сайжруулах төсөл, Эрдэнэт хотод хэрэгжиж байгаа үер усны аюулаас хамгаалах барилга байгууламжийг, даланг сайжруулах төсөлд хөрөнгө оруулна. Эрдэнэт хотод энэ төслийн үр дүнд 15,000 иргэн үер усны аюулаас хамгаалагдсан байна. 

Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжаар дамжуулан нийтийн аж ахуйн үйлчилгээ авч буй иргэд илүү сайн үйлчилгээг авна. Дулааны системийг сайжруулах нь агаарын бохирдлыг бууруулахад багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг.

Бичил бизнесүүдийг уг төсөлд хамруулна. Ингэснээр ажлын байр нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645540
0 эможи

keyboard_arrow_up