COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 26, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэж, О.Хангай аварга түрүүлэв

админ
2023 оны 3 сарын 18

Arslan.mn

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө.

Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлсэн байна. 

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, "АПУ" ХК, “Таван –Хан” дэвжээний бөх, улсын арслан Б. Орхонбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Батжаргал, Э.Даш нар үлдэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
645502
1 эможи

keyboard_arrow_up