Үр дүн амлаж, сурталчилгаа явуулсан ЭМНЭЛГҮҮДИЙГ ТОРГОЛОО Үр дүн амлаж, сурталчилгаа явуулсан ЭМНЭЛГҮҮДИЙГ ТОРГОЛОО
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Үр дүн амлаж, сурталчилгаа явуулсан ЭМНЭЛГҮҮДИЙГ ТОРГОЛОО

2023 оны 3 сарын 17

Arslan.mn

Хууль бус зар сурталчилгаа явуулсан таван компанид торгууль ногдууллаа.

Агентлагийн даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай удирдамжаар эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн олон нийтийн мэдээлэх хэрэгслээр явуулж буй зар сурталчилгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтын явцад эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйлчилгээ эрхлэгчид нь эмчилгээ үйлчилгээндээ хямдрал урамшуулал зарлах, магтах, үйлчлүүлэхийг уриалах зэргээр үр дүн амласан зар сурталчилгаа явуулж байгаа нийтлэг зөрчил илэрч байна.

Энэ нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т заасан “Дараах зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно” гэж, 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж, 13.7-д “Эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана” гэж, 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн тул нэр бүхий 5 аж ахуй эрхлэгчид Зөрчлийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тус бүрд 5 сая төгрөгийг торгууль ногдууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
645498
2 эможи

Durant
2023-09-21 06:51
Таны уй гашуу, санхүүжилтийн санаа зоволт. Би олон зүйлийн ачаар өөрийн бизнесийг хариуцдаг. Төслүүдээ ямар ч протоколгүйгээр аюулгүй явуулах, энд би бүх зүйл тохиолдсон нь өнөөдөр аз жаргалтай байна. Таны үе тэнгийн-тулд-нөгөө талдаа зээлийн хэрэгцээний талаар дахиж бүү сандар. Би энэ мэдээг нийтэлж байна, учир нь энэ нь надад сайн зүйл хийсэн бөгөөд хэрэгцээтэй хүмүүст зориулж та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Ямар ч мэдээллийг, манай и-мэйл хаягаар бидэнтэй холбоо барина уу!: christophewolf0@gmail.com
keyboard_arrow_up