АНХААР: Согтуурсан үедээ сураггүй болсон 22 настай малчныг ХАЙЖ БАЙНА АНХААР: Согтуурсан үедээ сураггүй болсон 22 настай малчныг ХАЙЖ БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АНХААР: Согтуурсан үедээ сураггүй болсон 22 настай малчныг ХАЙЖ БАЙНА

2023 оны 3 сарын 17

Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавч багийн малчин 22 настай Г нь энэ гуравдугаар сарын 14-ний өдрийн 04:00 цагийн орчимд малчин Б-ын гэрээс согтуугаар явганаар гараад сураггүй алга болжээ.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэлч нохойтой, Халзан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт тус сумын харьяат туслах малчин Г/22 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.15-ны өдрийн 07:00 цагаас 19:00 цаг хүртэл тус сумын төвөөс урд зүгт “Дөрвөлжийн хөндий”, “Алтат”, “Хувилгааны-Өвөлжөө”, “Энгэрийн хөв” гэдэг газар, сумын төвөөс зүүн зүгт “Шандын хоолой”, “Хатавчийн хавцал”, “Шинэ худгийн хөндий”, “Цэг” гэдэг газар хүртэл нийт 180 км зайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 03.16-ны өдрийн 08:00 цагаас дахин эхлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645490
0 эможи

keyboard_arrow_up