ШУУРХАЙ: Сураггүй алга болсон 19 настай эмэгтэйг хөнөөн цогцсыг нь шуудайлж хашааны жорлонд БУЛСАН БАЙЖЭЭ ШУУРХАЙ: Сураггүй алга болсон 19 настай эмэгтэйг хөнөөн цогцсыг нь шуудайлж хашааны жорлонд БУЛСАН БАЙЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Сураггүй алга болсон 19 настай эмэгтэйг хөнөөн цогцсыг нь шуудайлж хашааны жорлонд БУЛСАН БАЙЖЭЭ

2023 оны 3 сарын 17

Баян-Өлгий аймгийн Өлгий сумд оршин суудаг Д.М хэмээх 19 настай эмэгтэй энэ оны нэгдүгээр сарын 18-ны 21.40 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон юм.

Тэрбээр “рашаан авна” гээд гэр бүлийнхнийхээ зөвшөөрлөөр гарснаас хойш гэртээ эргэж ирээгүй аж. Түүнийг сураггүй болсноос хойш эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрэхгүй байсан учраас цагдаагийнхан тус аймаг дахь зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхантай хамтарч хоёрдугаар сарын 1-нээс хойш эрлийг зохион байгуулсан билээ. 

Торуулбал, эрэн сурвалжлах ажиллагаагаа үргэлжлүүлснээр Баян-Өлгий аймагт оршин суух Х.Ардабек гэх эр 19 настай бүсгүйг хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг олж тогтоосон байна. Хэргийн холбогдогч тухайн өдөр хуримаас согтуу гарч яваад талийгаач эмэгтэйтэй танилцаж, машиндаа суулгаж явсан гэнэ. Улмаар амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шуудайд хийж, аймгийн төвөөс 20 км-ийн зайтай газарт байдаг нэгэн хашааны жорлонд хийж, булчихаад явсан байжээ.

Тус аймгийн цагдаагийн байгууллагаас түүнийг үргэлжлүүлэн хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645480
0 эможи

Зочин
2023-03-18 02:33
Нийгэм нь хууль ёсгүй зэрлэгээр хүмүүс бүр яахаас буцахгүй аймаар болж бна даа монгол хамгийн аюултай хотуудад ордог болж
keyboard_arrow_up