Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалт хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт боллоо Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалт хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалт хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт боллоо

2023 оны 3 сарын 16

Arslan.mnЦагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалт хариуцсан алба хаагчдын мэдлэг, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Гэр бүлийн хүчирхийлэл, Жендерт суурилсан хүчирхийлэл, Хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчид үзүүлэх үйлчилгээ, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн алба хаагчийн оролцоо, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд цагдаагийн алба хаагчийн хохирогч төвтэй хандлага, Дуудлага хүлээн авах, зөрчил шалган шийдвэрлэх зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Олон Улсын Эрх Зүйн Хөгжлийн Байгууллагын Суурин төлөөлөгч ноён Стивен Кент, Хөтөлбөрийн менежер А.Жаргалан, Төслийн зохицуулагч С.Одончимэг, Дэд төслийн зохицуулагч Б.Баясгалан нар оролцлоо.

Сургалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд тус сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 47 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645467
0 эможи

keyboard_arrow_up