Гандантэгчэнлин хийдэд орчин тойрноо цэвэрлэх АЛБАН БИЧИГ хүргүүлжээ Гандантэгчэнлин хийдэд орчин тойрноо цэвэрлэх АЛБАН БИЧИГ хүргүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гандантэгчэнлин хийдэд орчин тойрноо цэвэрлэх АЛБАН БИЧИГ хүргүүлжээ

2023 оны 3 сарын 13

Arslan.mn

БОАЖЯ-аас “Эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх” арга хэмжээний хүрээнд гаргасан Байгаль орчин аялал жуучлалын сайдын дөрвөн албан даалгаврын нэг болох их цэвэрлэгээний асуудлаар хийж буй ажлуудынхаа талаар танилцууллаа.

Сайдын албан даалгаврын хүрээнд сар тутам нэг удаагийн их цэвэрлэгээний ажлыг хийж ажиллахаар болжээ.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуулиудаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийнхаа орчны 50 орчим метр дэх талбайг цэвэрлэх, хог хаягдалгүй байлгах, ариун цэврийг сахиулах үүргийг хүлээсэн байдаг байна.

Тиймээс иргэн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийнхаа орчны 50 орчим метр дэх талбайгаа нийгмийн хариуцлага хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд хэлүүлж шаардуулахгүйгээр цэвэрлэх хэрэгтэй гэдгийг БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх танилцуулгынхаа үеэр хэлсэн юм.

Монголыг зорьж ирсэн жуулчид Гандангаар их зочилдог учир БОАЖЯ-аас Гандантэгчэнлин хийдийн захиргаанд болон Соёлын яаманд соёлын өвүүдийг угааж цэвэрлэж, өнгө үзэмжийн сайжруулахтай холбоотой харъяа байгууллагуудтайгаа их цэвэрлэгээний ажлуудыг хийх талаарх албан бичгийг хүргүүлсэн байна.

Ил задгай хог хаягдлыг цэвэрлэх хүрээнд албан даалгаврын хэрэгжилтийг сар болгоны 25-ны дотор БОАЖЯ дээр нэгтгэж авч ажиллахаар болжээ.

Түүнчлэн эзэнгүй нохой, муурууд ихэссэнтэй холбогдуулан тоог нь цөөрүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645379
0 эможи

Зочин
2023-03-14 13:31
Одоо ч гандан орох хэрэггүй болсон байналээдээ бичүүлсэн номыг уншдаг гэдэгт ёстой итгэхгүй байна.Харин лам гэртээ залаад ном уншуулсан нь хамаагүй дээр болсон санагдсан. Ямар ч хайхрамжгүй нэг л их зантай лам нар болсон заваан гэж жигтэйхэн гадна дотно тал бол маш заваан байдаг.Ганданд очих шаардлагагүй
Иргэн
2023-03-13 23:55
Бусад орны сүм хийдүүд ямар цэвэрхэн сүжиг төрөхөөр гутлаа хүртэл тайлж ордог байтал манай сүм хийдүүд хир тоосондоо баригдчихсан,гутлын сойзоор тосолчихсон юм шиг заваан байх юм даа!!!
keyboard_arrow_up