ЦЕГ: “Спайдермэн” хүүг цагдаа ТОРГООГҮЙ ЦЕГ: “Спайдермэн” хүүг цагдаа ТОРГООГҮЙ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “Спайдермэн” хүүг цагдаа ТОРГООГҮЙ

2023 оны 3 сарын 06

Arslan.mn

“Орон сууцны айл оройн цагаар гэртээ түжигнэж, амгалан тайван байдал алдуулсан” гэх дуудлагыг оршин суугч нэр бүхий иргэн өгчээ. Дуудлага мэдээллийн дагуу хэв журам сахиулахаар цагдаагийн алба хаагч очиход хүүхдийн киноны баатрын хувцас өмссөн бага насны хүүхэд тоглож байжээ. Хөвгүүдийн дуртай “Spiderman” киноны хувцас өмссөн хүү гэр дотроо дүүлж, үсэрч харайсан нь доод давхрын айлын тайван амгалан байдлыг алдуулсан байна. 

Энэ талаар киноны дүрд хувиран тоглож байсан хүүхдийг торгосон гэх мэдээлэл цахим орчинд түгсэн нь олны анхаарал татаж, цагдаа болон дуудлага өгсөн айлыг буруутгаж байв. 

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор орон сууцны айлууд 22.00 цагаас хойш чанга дуу чимээ гаргах ёсгүй, хүүхдээ эрт унтуулсангүй эсвэл хүүхэд тоглолоо гэж хажиглах нь буруу гэх мэтээр эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсэн байна. Энэ мэдээлэлд ЦЕГ-аас өнөөдөр /2023.03.06/ залруулга өгчээ.  

Залруулгад, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх “Содон” хорооллын оршин суугчаас 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдөр 22.13 цагт “Айлд согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Дуудлага, мэдээллийг шалгахад бага насны хүүхэд тоглож байсан тул бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар зөвлөгөө өгч, бусдын амгалан тайван байдал алдагдуулах үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд торгох шийтгэл оногдуулахаар заасан байдаг талаар тайлбарлаж, тухайн айлд арга хэмжээ аваагүй болно. 

Иймд иргэд та бүхэн мэдээллийн эх сурвалжийг нягталж, төөрөгдүүлсэн мэдээлэлд итгэхгүй байхыг зөвлөж байна гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645225
0 эможи

keyboard_arrow_up