ҮЙЛ ЯВДАЛ: Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар Хөгжлийн банкны зээлийн үр дүн, нотлох баримтын талаар МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ ҮЙЛ ЯВДАЛ: Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар Хөгжлийн банкны зээлийн үр дүн, нотлох баримтын талаар МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар Хөгжлийн банкны зээлийн үр дүн, нотлох баримтын талаар МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

2023 оны 3 сарын 06

Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

11.00 цагт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар 2023 оны 03 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн /2542 төсөл/, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар хэвлэлийн хурал хийнэ.

ХААН БАНКНЫ СӨҮЛ ОФФЕС

11:00 цагт: "Хог хаягдлыг дахин ашиглах коллекц эвент” арга хэмжээний нээлт болно.

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН

11:30 цагт: Социал Демократ Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Н.Учралын санаачилгаар 4 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Сургагч багш бэлтгэх, 21 аймаг, 9 дүүргийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах зорилготой "Training of Trainer" хөтөлбөрийн нээлт болно. Утас 99103830

УБТЗ-ЫН СОЁЛЫН ОРДОН

11:00 цагт: МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүн нарыг батламжлах хариуцлагын гэрээнд гарын үсэг зурах ёслол болно

12:00 цагт: Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 110 жилийн ойн баярын ажиллагаа болно.

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ОРДОН

12:00 цагт: МҮЭ-ийн холбооноос Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /МАРТ-8/-ийг угтан “Эмэгтэйчүүдийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд ҮЭ-ийн оролцоо” сэдэвт Үндэсний чуулган зохион байгуулна. Утас: 99149240, 95115380 /МҮЭСТО-ны Их танхимд /

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

13:00 цагт: Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форумын талаар МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар мэдээлэл өгнө. Утас: 90099598

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645200
0 эможи

keyboard_arrow_up