Д.Отгонжаргал: Нүүрсэн яндангүй автомашинаас 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг тул яндангийн шүүлтүүрийг ХИЛЭЭР гаргахыг хориглох санал хүргүүлнэ Д.Отгонжаргал: Нүүрсэн яндангүй автомашинаас 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг тул яндангийн шүүлтүүрийг ХИЛЭЭР гаргахыг хориглох санал хүргүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Отгонжаргал: Нүүрсэн яндангүй автомашинаас 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг тул яндангийн шүүлтүүрийг ХИЛЭЭР гаргахыг хориглох санал хүргүүлнэ

2023 оны 3 сарын 03

Arslan.mnНийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас  “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ЦЕГ-ын даргын 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн А/01 тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.

Улмаар нийслэлд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг дайчлан баривчилж шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна.

Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгслээс 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг байна.  Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт Гаалийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн агаарын орчны бохирлолтой тэмцэх газар, Автотээврийн үндэсний төв, Геологийн судалгаа-Шинжилгээний төв,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын холбогдох албаныхантай мэдээлэл солилцож, цаашид хариу арга хэмжээний талаар хэлэлцүүлгийг өрнүүллээ.

"Нүүрсэн яндангүй 2500 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна"

Arslan.mn

Энэ үеэр өнөөдрийн арга хэмжээний талаар НЦУГ-ын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Сүүлийн 3 жилийн байдлаар  39517 кг  нүүрсэн яндангаас гардаг бодисыг Монгол Улсын хилээр гаргасан байна. Жишээ нь, нэг автомашинд дунджаар 500-700 гр бодис байдаг гэвэл хичнээн олон тооны автомашины нүүрсэн яндангийн бодис хилээр гарсан вэ гэдэг нь харагдаж байна. Нөгөө талаас иргэд өөрсдөө авто машины нүүрсэн  яндангийн бодисыг мөнгө олох зорилгоор худалдах тохиолдол ч их байна. 

Нүүрсэн яндангүй автомашинаас 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг байна. Гэтэл  яндангүй, оношилгоогоор  зөрчилтэй гарсан 2500 гаруй тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож, агаарын бохирдолд тодорхой хэмжээний хохирол учруулж байна. 

Тиймээс НЦУГ-аас авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг явуулж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд агаарын бохирдолд нөлөөлж байгаа автомашины катализатор буюу яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахгүй байх саналыг мэргэжлийн байгууллагад хамтран дахин хүргүүлэхээр болж байна. 

Авто машины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн агаарын орчны бохирдолтой тэмцэх газар, Автотээврийн үндэсний төв, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн газар, Гаалийн байгууллагын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. ” гэв.

"Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээд 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг  тогтоосон"

Arslan.mn

НЦУГ-ын Мөрдөн байцаах тасгийн дарга М.Болдбаатар: Сүүлийн 3 жилийн байдлаар авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 550 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 2022 онд тус хэрэгтэй холбоотой 146 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. 

Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын А/01 дугаартай тушаалаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан. 

Энэ хүрээнд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчилж шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон.

Гэхдээ энэ төрлийн гэмт хэргийг илрүүлээд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хуулийн дагуу шийтгэж байгаа боловч гэмт хэрэг таслан зогсохгүй байна. Нүүрсэн яндангийн зах зээлийн үнэ ханш нь өндөр байдаг учраас гэмт этгээдүүд хулгайлах аргаар авч ченжээр дамжуулан худалдан борлуулах тохиолдол гарсаар байна. Тэд нэг ширхэг нүүрсэн янданг 1,2-2,5 сая төгрөгөөр борлуулдаг байна.

Манайд нүүрсэн янданг дахин ашиглах боломжгүй байдаг тул 2022 онд зургаан ААН, иргэн экспортод гаргасан байдаг.  Тиймээс нүүрсэн янданг экспортоор гаргахыг "таслан зогсооё" гэдэг санал гаргаж байгаа.  Ингэснээр нүүрсэн янданг худалдан борлуулдаг энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, цаашлаад иргэдийн эрх ашиг хамгаалагдах юм.

Өнөөдрийн   хэлэлцүүлгээр дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгч, автомашинаа өөрсдөө хараа хяналттай байлгах, автомашины худалдан авахдаа нүүрсэн яндан байгаа эсэхийг шалгадаг болоосой гэдгийг л ойлгуулахыг зорьж байгаа.

Arslan.mn

Гаалийн ерөнхий газрын хяналт, бүрдүүлэлтийн газрын улсын байцаагч Л.Амартүвшин:  Улсын хилээр гарч байгаа бараа, бүтээгдэхүүнийг хориглох, хязгаарлах асуудлыг УИХ, ЗГ-ын тогтоолоор хориглоно. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн хязгаарласан эсхүл хориглосон шийдвэр байхгүй байгаа. Сүүлийн жилүүдэд нүүрсэн яндангийн шүүлтүүр эксортод гарч байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Сангийн яамнаас “Улсын хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалт”-нд нэмэлт өөрчлөлт оруулж, нүүрсэн яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахыг хязгаарлах саналыг тусгасан. Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газрын зүгээс 2022 оны дөрөвдүгээр сард мөн санал өгсөн байгаа.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
645179
1 эможи

Зочин
2023-03-04 08:25
Өмхий малнууд мэдсээр байж эрт хориглож байхгүй яасан юм.
keyboard_arrow_up