“Хөгжлийн банк“-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилж, ШҮҮГЧ ШИЙДВЭРЭЭ гаргалаа
2023 оны 2 сарын 17
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр өдрийн турш болж, өчигдөр шүүгч шийдвэрээ гаргасан байна.
Тодруулбал, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн бөгөөд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэж заасны дагуу 21:30 минут хүртэл явагдаад завсарласан юм.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжлэн, шүүхээс 80 яллагдагч, 4 хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлон зарлалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
644880
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: